Хуваарь ёсоор ахмадууд тэтгэврээ өнөөдөр авах ёстой. Гэсэн ч хөл хорио тогтоосон учраас тэтгэврийг хугацаанд нь олгож амжихааргүй болжээ. Улмаар хөл хорио цуцалсны дараагаар буюу гуравдугаар сарын 4-нөөс олгож эхэлнэ гэдгийг Нийгмийн даатгалын Ерөнхий газраас мэдээллээ.
Гуравдугаар сарын 4 буюу Лхагва гарагт , тэтгэвэр, тэтгэмж олгож эхлэхдээ бүгдийг нь олгохгүй бөгөөд тодорхой хязгаарлалтын дагуу олгох аж. Учир нь, Коронаврусын эрсдэлтэй үед ахмадуудыг олноор цуглуулахгүй, дараалал үүсгэхгүйн тулд хэсэгчлэн олгох зохицуулалт хийхээр болжээ. Хуваарийг тухайн үед нь мэдээлэх юм байна.
Мөн ахмад настнуудыг тэтгэврээ авахаар банкинд очих биш, аль болохоор картаар дамжуулан авахыг зөвлөж байна.