ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Нэргүй: Хяналт шалгалтыг улам чангатгана

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-02

НОБГ, НМХГ, НЭМГ-аас  өнөөдөр сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар өнөөдөр  мэдээлэл өглөө. Албаны мэдээллийг хүргэж байна.

Г.Нэргүй: Хяналт шалгалтыг улам чангатгана

/ НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга/

-Хөдөө орон нутгийн зорчих хөдөлгөөнийг энэ сарын 3-ны өдөр нээнэ. Тиймээс нээснээр хяналт шалгалтыг улам чангатгана. Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийт 2596 аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох тухай мэдэгдлийг хүргэж, зогсоосон. Сайжруулсан шахмал түлшний хангалт, нөөц хүрэлцээтэй байна. Амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон нийт 11 өрхийн 42 хүн хандаж, эмнэлгийн тусламж авсан. Үүнээс 13 хүүхэд, 29 том хүн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Өнгөрсөн хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нийт 12.474 тээврийн хэрэгсэл нэвтэрснээс 448.5 тонн түүхий нүүрс Улаанбаатар хот руу тээвэрлэгдсэн. Постуудаар 787 тонн түүхий нүүрс дамжин өнгөрсөн. Сонгинохайрхан дүүргийн Баруун түрүү товчоогоор 807 тонн түүхий нүүрс тээвэрлэн орж ирснийг илрүүлж, түүхий нүүрсийг хураан авч “Амгалан” дулааны цахилгаан станцад хурааж, Зөрчлийн тухай хуулийн дагуу жолоочийг 50 мянган төгрөгөөр торгосон. Өнгөрөгч баасан гаригт сайжруулсан шахмал түлшний 1000 тонн нөөцтэй байсан бол нийт 26 тээврийн хэрэгслээр 656 тонн барьцуулдуулагч бодис нэмж ирснээр өнөөдрийн байдлаар 1656 тонн барьцалдуулагч бодисын нөөцтэй.

О.Энхзаяа: 320 хүнийг коронавирусийн халдварын ажиглалтад байлгаж байна

/Нийслэлийн эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга/

- БНХАУ-аас гадна 57 улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Түүнээс  хойш буюу 24 цагийн хугацаанд хоёр улсад шинээр илрээд байна. Монгол улсад одоогоор коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. 320 хүнийг коронавирусийн халдварын ажиглалтад байлгаж байна. Мөн 12 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүд, өрх толгойлсон аав нарын ажлыг  1 цагаар багасгах тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ  сарын 30 хүртэл нутгийн захиргаа, нийслэлийн захиргааны байгууллагуудад хамаарна. Бага  насны хүүхэдтэй эхчүүд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хөл хорио дуусах өдрийг хүртэл ажил тарах цагаас нэг цагийн өмнө гэртээ харих, үр хүүхэддээ илүү анхаарал хандуулах боломж бүрдсэн.