ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гудамжинд нус цэрээ хаясан 4662 иргэнд 47 сая төгрөгийн торгууль оногдуулжээ

Д.ЖАМЪЯНДАГВА (сэтгүүлч)
2020-03-02

COVID-19 вирусээс сэргийлэх чиглэлээр мөн томуу, томуу төст өвчний тархалтыг хянах, хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийн үүрэг хариуцлага ухамсрыг нэмэгдүүлэх зорилгоор 71 байгууллагын 6705 албан хаагч нийтийн эзэмшлийн гудамж талбайд эргүүлээр ажиллаж байгаа билээ

Хяналт шалгалтаар 281 мянган иргэнд зөвлөмж тарааж, нус шүлсээ хаях, ил задгай бие засах, хог хаяж орчныг бохирдуулсан 29 мянга 129 иргэнд анхааруулга, зөвлөмж өгч 4662 иргэнд 47 сая төгрөгийн торгууль оногдуулжээ.