БНХАУ-д гарсан шинэ короновирусийн халдвар (COVID-19)-ын тархал буурахгүй байгаатай холбогдуулан халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор БНХАУ хоорондын авто замын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 02-ны өдрийг хүртэл зогсоосон билээ. Тэгвэл Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хязгаарлалтыг гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгажээ.
Иймд Улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн дараах чиглэлүүд түр зогсож байна. Үүнд:
- Монгол Улсын Улаанбаатар хот- БНХАУ-ын Эрээн хот
- Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас-БНХАУ-ын Эрээн хот
- Монгол Улсын Дорнод аймгийн Хэрлэн сумаас БНХАУ-ын Манжуур хот
- Монгол Улсын Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоос-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганц мод боомт
- БНХАУ-ын Бээжин хотоос - Монгол Улсын Дорноговь Замын-Үүд сум
- Монгол Улсын Ховд аймгийн Булган сумаас- БНХАУ-ын ШУӨЗО-ны Такешикен тосгон
- БНХАУ-ын Хөх хотоос- Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд сум
- Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Гашуунсухайт боомт-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганц мод боомтоор Баяннуур хотын Халиут балгас
Улс хоорондын зорчигчдын тогтмол тээвэр хэвийн явагдаж байгаа чиглэлүүд:
- Монгол Улсын Баян-Өлгий аймгийн Өлгий сум-БНКазУ-ын Караганда хот
- Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум-ОХУ-ын Улаан-Үд хот
- Монгол Улсын Улаанбаатар хот- ОХУ-ын Улаан-Үд хот