Хөдөө, орон нутгаас ирж байгаа иргэдэд үнэгүй амны хаалт тарааж байгаа аж. Тухайлбал, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу сар шинийн өдрүүдэд Улаанбаатараас гарах, орох зорчих хөдөлгөөнийг хаасан билээ. Энэхүү шийдвэрийн дагуу шалган нэвтрүүлэх цэгүүдэд бүртгүүлж гарсан 40 гаруй мянган иргэн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл хотод буцаж орж ирнэ гэж цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм. Тиймээс эдгээр иргэдээс нийт 10 төрлийн асуумж асуухын зэрэгцээ мэдээллээ үнэн зөв өгөхийг хууль хяналтын байгууллагаас сануулж байна.