ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Юнит сайклер” ХХК-д залилуулсан иргэдийг холбоо барихыг хүслээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-03

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус дүүргийн Прокурорын газраас Г.Номин, Г.Төгөлдөр нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Тиймээс эрүүгийн хэргийг хүлээн авч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын  10-ны өдрийн 10:00 цагт хийхээр шүүх хурлын товыг тогтоогоод байгаа аж. 

Энэхүү хэрэгт “Юнит сайклер” ХХК-нд залилуулсан гэх 603 хохирогч байгаа бөгөөд залилуулсан иргэд бичиг баримттайгаа Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны 202 тоотод энэ сарын 10-ны өдрөөс өмнө ирж уулзахыг мэдэгджээ. 

"Юнит сайклер" ХХК-д залилуулсан иргэд Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо КТМС-ийн ард шүүхийн байранд шүүгчийн туслах Г.Энхгэрэлтэй уулзах мөн 95200524 утсаар холбоо барих шаардлагатай аж. "Жи Тайм" сүлжээний өөр нэг хувилбар гэх энэхүү санхүүгийн залилангийн хэргийн гол хоёр хүн нь нийтдээ 668 иргэнийг хохироосон гэдгийг Мөрдөн байцаах албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс тогтоосон билээ.