Улс, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Баруунтурууны товчооны гарах хэсэгт ажиллаж буй Мэргэжлийн хяналтын улсын байцаагч “Бидний ажил өглөө 05:30 цагт эхэлсэн. Ачаалал их байна. Өглөө 06:00-09:00 цагийн хооронд 200 гаруй тээврийн хэрэгсэл, 2,000 орчим зорчигч нэвтэрлээ. Зорчигчдод асуумжаа үнэн зөв бөглөх, маскаа тогтмол зүүх, аян замдаа болгоомжтой зорчихыг нэг бүрчлэн сануулж байгаа” гэв.