Орхон аймгийн Жаргалан сумаас баруун урд зүгт, зургаан километрийн зайд таван магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар "Одон орон геофизикийн хүрээлэн"-гээс албан ёсоор мэдэгдлээ.
Тодруулбал, өнөөдөр буюу энэ сарын 03-ны 15.16 цагт Орхон аймгийн Жаргалант сумаас баруун урд зүгт 6 километр зайнд магнитуд нь М=5.0-тай газар хөдлөлт болсон байна.
Газар хөдлөлтийн төв өргөрөг 49.02, уртраг 104.38 байжээ. Харин давталт хөдлөлт болоогүй гэлээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл нэлээн хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж мэдээлсэн аж.
2020 он гарсаар улсын хэмжээнд 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийллийн есөн тохиолдол бүртгэгджээ. 2020 оны гуравдугаар сарын 03-ны өдрийн байдлаар Орхон аймгийн Жаргалант суманд нэг тохиолдол бүртгэгдсэн байна