ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхдийн асрамж, халамжийн төвүүдэд ариутгал халдаргүйжүүлэлт хийж байна

Д.ЖАМЪЯНДАГВА (сэтгүүлч)
2020-03-04

Засгийн газрын өнгөрөгч хоёрдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар шинэ төрлийн коронавирус буюу COVID-19-өөс урьдчилан сэр­гийлэх, эрсдэлийг буу­руу­лах үүднээс Гамшгаас хамгаалах хуульд заасны дагуу Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарласан билээ. Үүнтэй хол­боотойгоор Засгийн газ­рын хэрэгжүүлэгч агент­лаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар/ГБХЗХГ/-ын дарга М.Энх-Амар өнгөрөгч хоёрдугаар сарын 14-ний өдөр 01/95 тоот зөвлөмж гаргаж, Хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн төвүү­дэд хүргүүлсэн. Зөв­лөм­жид COVID-19-өөс урьд­­чилан сэргийлэх, эрс­дэлийг бууруулахын тулд тус­гайл­сан төлөвлөгөө гар­гаж ажил­лахаас гадна хүүх­дүүдийн эрүүл мэндийг тогт­мол хянах, хувийн ариун цэврийг сайтар сахиулах, онц шаард­лагагүй тохиолдолд хүүхдийг гаргахгүй байхыг зөвлөжээ. Мөн асрамж, ха­ламжийн төвүүдийн байр руу гадны хүн орохыг хязгаарлах, орчны болон галын аюулгүй байдлыг хангах талаар тодорхой тусгажээ. Тэгвэл энэхүү зөвлөмжийн дагуу Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, ариутгал халдаргүйжүүлэлтийн “Баян Дэмбэрэл” ХХК хамтран Хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн төвүүд болон хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байруудад хоёр дахь удаагийн ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ.