ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Янжмаа: Иран улсын парламентын 23 гишүүнээс коронавирус илэрсэн

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-04

Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр  "АНУ-д сүүлийн 24 цагт халдварын тоо 18 хүнээр нэмэгдсэн. Нийт  122 болсон бөгөөд  есөн нас баралт бүртгэгдсэн.  48 тохиолдол нь Ухань хот болон Diamond Princess хөлөг онгоцоос татан авсан тус улсын иргэд юм. Бусад тохиолдол АНУ-ын 13 мужид тархан гарсан. Олон улсад өвчлөл нэмэгдэж, зарим улсад шинээр халдвар бүртгэгдэж буй тул дэлхийн улс орнууд хязгаарлалтын арга хэмжээ авах, баримталж байгаа хязгаарлалтаа сунгах, өргөжүүлж байна. Тухайлбал, Сингапур улсад шинээр хоёр тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 110 болсон. Тус улс халдварыг цааш тархаахгүй байх зорилгоор Иран, Итали, БНСУ-д зорчсон түүхтэй зорчигчдыг өөрийн улсад нэвтрүүлэхгүй байх хязгаарлалтаа өргөтгөж, тэдгээр улсаар аялсан хүмүүсийг транзит нислэгээр явуулахыг хориглолоо. Эдгээр улсад зорчоод ирсэн бол 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлахыг зөвлөж байгаа. Тайланд улсын эрх баригчид Япон, Герман, БНСУ, БНХАУ, Сингапур, Итали, Иран улсыг халдварын голомт гэж үзэн, эдгээр улсаас ирсэн хүмүүсийг 14 хоног өөрийгөө гэртээ тусгаарлах шаардлага таввсан бөгөөд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гэрээсээ гарахыг хориглосон. Иран улсад өчигдрийн байдлаар  нийт тохиолдлын тоо 2336 болж өссөн. Тус улсын парламентын 23 гишүүнээс шинжилгээний хариу эерэг буюу COVID-19 илэрсэн. Тиймээс тус улс  парламентын хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан” гэдэг мэдээллийг өгсөн юм.