ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хорио тавигдсанаас хойш нийслэлд 190 мянга гаруй зорчигч иржээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-05

Нийслэлийн Шуурхай штабын албан ёсны мэдээллээр энэ сарын  03-ны өдрөөс хойш авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоогоор нийт 54.389 тээврийн хэрэгсэл нэвтэрч,  нийт 190.447 зорчигч хяналт, тандалтад хамрагдсан ажээ. Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоодод  зохион байгуулж буй хяналтын цэгт эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн нийт 201 албан хаагч хяналт, тандалтын үйл ажиллагааг гүйцэтгэсэн аж. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын тамгын газраас НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол Улс дахь салбартай хамтран хяналтын зургаан цэгт зорчигчдын хөдөлгөөнд тандалт, судалгааг хийж байгаа юм байна.