ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Загдаагийн гомдлыг хэлэлцэх шүүх хурал хойшлов

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-07

 “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаагийн гомдлыг хэлэлцэх зөрчлийн хэргийн шүүх хурал өчигдөр 13.30 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байсан ч хойшилжээ. Гомдол гаргасан Г.Загдаагийн өмгөөлөгч Б.Баярмагнай Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 14.00 цагт эхлэх шүүх хуралд оролцох тул дээрх шүүх хуралдааныг хойшлуулж өгөх хүсэлт ирүүлсэн аж. Мөн гомдол гаргасан Г.Загдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаа ирээгүй аж. Иймд шүүхээс шүүгчийн захирамж гарч, тус хуралдааныг гуравдугаар сарын 11-нд 13.30 цагт хийхээр болжээ.