Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу 7.1 км дугуйн замыг энэ жил ашиглалтад оруулахаар болжээ. Одоогийн байдлаар дугуйн замын далан барих ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Явган хүний зам, дугуйн зам гээд нийт гурван метрийн өргөнтэй, асфалтан хучилттай гэрэлтүүлэг, амрах талбайтай, хамгаалалтын хайстай, хяналтын камер, зүлэгжүүлэлт тохижилттой уг замыг олон улсын жишигт нийцсэн стандартын дагуу хийхээр төлөвлөж байгаа аж. Дугуйн замыг ирэх тавдугаар сард ашиглалтад оруулахыг Хотын дарга С.Амарсайхан холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.