ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үс засуулвал өлзийтэй сайн

Б.ГАНЗОРИГ
2020-03-09

ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАРС САРЫН БИЛГИЙН ТООЛЛЫН 15. НАЙМАН ЦАГААН ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР

Үс засуулвал: Өлзийтэй сайн

Наран ургах, шингэх: 07.17-18.48

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.