ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

279 цэгээр нөөцийн мах борлуулж эхэллээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-09

Нөөцийн махыг өнөөдрөөс эхлэн 279 цэгээр худалдаалж эхэлсэн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  сайд Ч.Улаан мэдэгдлээ.

Тэрбээр “Одоогийн байдлаар 12 мянган тонн мах нөөцөлсөн байгаа нь дөрвөн сарын хугацаанд хангалттай хүрэлцэнэ гэж тооцоолсон. Өдөр тутам 100 тонн махыг нийслэл болон суурин газрын хэрэглэгчдийн махны хэрэгцээнд борлуулна. Өнгөрсөн жилийн өдийд 70-80 тонн махыг борлуулж байсан бөгөөд хэрэглэгчдийн зүгээс хомсдолтой байна гэсэн гомдол ирсэн. Тиймээс махны нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэх боломж бүрдсэн гэсэн юм.