ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хорио цээрийн дэглэм зөрчсөн 77 байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-09

Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр НОБГ-аас ажилтан албан хаагчид 02.21-ээс эхлэн нийслэлийн иргэдэд коронавирусаас урьдчилсан сэргийлэх зөвлөгөө, зөвлөмжийг хүргэж ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар /2020.03.09/ 60136 зөрчил илрүүлсэн байна. УОК-оос сар шинийн баярын өдрүүдэд орох гарах хөдөлгөөнийг хаасантай холбоотойгоор 03.03-03.08-ны хооронд товчоод дээр өдөрт 100-200 хүний бүрэлдэхүүнтэйгээр алба хаагчид ажиллаж байна. Өчигдөр /2020.03.08/ нийслэл хот руу 14550 тээврийн хэрэгсэл орж гарч, 49277 зорчигч эрүүл мэндийн хяналтад хамрагдаад байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед НМХГ-ын 360 гаруй байцаагчид ээлжийн хуваарийн дагуу ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 2300 худалдааны төв, 865 хоол үйлдвэрлэлийн газруудад нийт 8257 албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийгээд байгаа НМХЕГ-ын дарга  Л.Эрдэнэчулуун хэллээ. Мөн нийт 5631 аж ахуйн нэгжүүд, иргэдийн үйл ажиллагаа явуулж байгаа газруудын үйл ажиллагааг түр зогсоолоо. Нийслэлд 945 баар, 325 сүмд хяналт шалгалт хийн ажиллаад байна. Хорио цээрийн дэглэмтэй энэ үед нийтдээ 77 байгууллага Засаг даргын захирамжийг удаа дараа зөрчсөн учраас  тусгай зөвшөөрлүүдийг нь цуцлаад байна.