Дэлхий дахинаа тархаж буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ЕБ болон их, дээр сургууль, МСҮТ-ийн сургалтын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл хаагаад байгаа билээ. МСҮТ-ийн оюутнуудад сар бүр олгодог тэтгэлгийг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 200 мянган төгрөг болгосон юм. Харин хорио тогтоосноос хойш уг тэтгэлгийг олгохгүй байгаа аж. Энэ талаар ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалт бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаас тодруулахад оюутнуудын ирц бүрдэлтээс хамаар ч мөнгөн тэтгэлгийг олгодог гэлээ.