ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийтийн тээврийн үйлчилгээг зогсоолоо

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-10

Нийтийн тээврийн үйлчилгээнд  явж байгаа 700 гаруй автобусыг зогсоолоо. Нийтийн тээврийн үйлчилгээг зогсоосноор Улаанбаатар хотын хэмжээнд автобусны буудлуудад такси, автобус хүлээсэн зорчигчид олноор төвлөрөөд байгаа юм. Тиймээс УОК-оос дээрх шийдвэрийг гаргалаа. Учир нь Монгол Улсад шинэ коронавирусийн анхны тохиолдол Дорноговь аймагт бүртгэгдсэн гэдгийг Улсын онцгой комиссоос мэдээлсэн юм. Тухайлбал,  энэ сарын 2-ны өдөр Москва- Улаанбаатар чиглэлийн онгоцооор Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, урьдчилсан шинжилгээгээр “COVID-19” илэрсэн гэдгийг албаныхан мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр 06.00 цагаас Шадар сайдын өрөөнд Улсын Онцгой комиссын шуурхай хурал зарласан. Уг хуралдаанаар хотоос гарах, хот руу орох хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг өнөөдрөөс гуравдугаар сарын 16-ны өдрийн 07.00 цаг хүртэл хориглосон аж.