ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Веранда" рестораныг хаалаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-10

Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Франц улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илэрсэн билээ. Тухайн иргэнийг Дорноговь аймагт тусгаарлан, давтан шинжилгээ хийж эхний хариуг баталгаажуулах аж. Түүнчлэн түүнтэй нэгдүгээр зэргийн хавьталд орсон 120 гаруй хүнийг тусгаарлан шинжилгээ авч, дам хавьталд орсон 500 гаруй хүнийг олж тогтоож байна. Энэ хугацаанд Баянгол, Веранда, Ариг ресторан, ICC Tower-т очиж үйлчлүүлсэн иргэд өөрсдийгөө тусгаарлан, сэжигтэй шинж тэмдэг илэрвэл Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандахыг зөвлөж байгаа аж. Тиймээс түүний үйлчлүүлсэн "Веранда" ресторынг хааж, хөл хорио тогтоов.