Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн анхны тохиолдол франц иргэнээс бүртгэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комисс хуралдаж, зах, худалдааны төвүүдийг хаах чиглэл өгч, судалгааг яаралтай хийж өнөөдөрийн дотор шийдвэрлэхийг үүрэгдлээ.
Тодруулбал, барааны зах, бөөний худалдааны төвүүдийг 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 07:00 цаг хүртэл түр хязгаарлах арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосон юм. Харин энэ хоригт хүнсний болон ахуйн бараа бүтээгдэхүүн худалдаалах дэлгүүр орохгүй аж.