ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

 “Хөвсгөл нуур” зочид буудалд халуурсан иргэдийг суурь өвчнөөс үүдэн халуурсан хэмээн хамгаалалтыг буулгалаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-12

 

Сүхбаатарын талбайн зүүн талд байрлах “Хөвсгөл нуур” зочид буудалд байрлаж байсан Польш улсын хоёр иргэн халуурсан тус зочид буудлыг хамгаалалтад авсан юм.  Халуурсан гэх дуудлагын дагуу яаралтай түргэн тусламжийн эмч нар ирснээс гадна цагдаа, онцгой байдлын алба хаагчид хамгаалалт гараад байсан ч, хамгаалалтыг буулгажээ. Учир нь эх сурвалжийн мэдээлж буйгаар, түргэн тусламжийн эмч нар польшийн хоёр иргэнд үзлэг хийхэд суурь өвчнөөсөө шалтгаалж, халуурсан байжээ. Тиймээс эмч нар зөвлөгөө өгөөд польш иргэдийг буудалд нь үлдээж, хамгаалалтыг буулгажээ.