ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нарийн шинжилгээ хийх PCR оношлуур хангалттай

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-13

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

О.Ариунтуяа: 20 удирдамжийг Монгол Улсад хэрэгжүүлнэ

/ДЭМБ-ын ажилтан ДЭМБ-ын ажилтан/

-Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ДЭМБ-ын 12 чиглэлийн 20 удирдамжийг Монгол Улс баталж хэрэгжүүлээд байна. Монгол Улсад анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан  халдвар голомтлон тархах, халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээний хүрээнд  долоо хоногт хоёр удаа эмч мэргэжилтнүүд онлайн сургалт зохион байгуулж, туршлага судлахаар  хүсэлт гарган  ажиллаж байна.

 

Я.Буянжаргал: 1273 иргэнийг ажиглалтад авч хянасан

/ДЭМБ-ын ажилтан ДЭМБ-ын ажилтан/

-Халдвар авсан иргэнээ сэтгэл санаагаар унагахгүй арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь халдварын тархалтыг урьдчилан сэргийлж чадна. ХӨСҮТ-д франц иргэний биеийн байдал тогтвортой байна. Тухайн иргэн тайван, хоолоо идэх, шингэн зүйл уух, эмч нартай ярилцаж байна. Зүрх судасны эмчилгээ оношилгоо хийж байна. Засгийн газрын 77 дугаар тогтоолоор 6.5 тэрбумаар эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авахаар зохион байгуулж байна. Хэвлэлийн бага хурлыг нийт 58 удаа зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар 1273 иргэнийг ажиглалтад авч хянасан байна. Үүнээс 282 сэжигтэй тохиолдлын онош үгүйсгэгдсэн. Ховд аймгийн Булган суманд тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал сайн байна. Дархан-Уул аймаг Алтанбулагийн хилээр 10 иргэн ирсэн. Филиппин, Тайланд, Шанхай, Германаас ирсэн, тусгаарласан. Тус аймагт 72 хүн ажиглалтад байна.

 

Д.Нямхүү: 20 минутын дотор хариу гардаг түргэвчилсэн оношлуур ирсэн

/ХӨСҮТ-ийн дарга/

-Өвчтөний ойрын хавьтал болсон 58 хүнээс коронавирус илрээгүй. Франц иргэнтэй Дорноговьд хамгийн ойр байсан хүмүүс энэ тоонд багтаж байгаа. Энэ хариу бол маш чухал. Мөн өнөөдөр Дорноговь аймгаас давтан шинжилгээний хариу ирнэ. Хяналтад байгаа шинжилгээ авсан хүмүүсийн биеийн байдалд халдварын шинж илрэх нь үү гэж байнга ажиглаж байна.  Францын иргэний нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийн тархвар судалгааг бүрэн хийсэн. Оношлуур хангалттай байгаа. Нэмж ирсэн, мөн нэмж захиалаад байна. 20 минутын дотор хариу гардаг түргэвчилсэн оношлуур ирсэн. Энэ бол эхний шинжилгээ боловч нарийн шинжилгээ хийх PCR оношлуур хангалттай.