ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хот хоорондын хөдөлгөөн, нислэгийг нээх эсэх асуудлаар хуралдаж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-15

Москва-Улаанбаатарын олон улсын нислэгээр Монголд ирсэн франц иргэнээс коронавирус илэрч, улс даяар багагүй сандарсан билээ. Тиймдээ ч тархалтыг зогсоох, хязгаарлах үүднээс Улсын онцгой комисс хуралдаж, энэ сарын 10-ны 07.00 цагаас 16-ны 07.00 цаг хүртэл орон нутгийн нислэг, хот хоорондын зорчигч тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон юм. Тэгвэл Улсын Онцгой комиссын шуурхай штабаас ээлжит мэдээллээ өнөөдөр 12:00 цагаас Онцгой Байдлын Ерөнхий Газарт хуралдаж хийх аж. Хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөний хязгаарлалтыг сунгах эсэх талаар мэдээлэл өгөхөөр болжээ.