Өнөөдөр буюу хаврын тэргүүн барс сарын билгийн тооллын 21, гуравдугаар сарын 15-ны Ням гарагийн 11:30-15:00 цагийн хооронд Батцагаан цогчэн дуганд "Лхам бурханы Мамо туган" хэмээх хурлыг дэлгэр хурахаар болжээ. Энэхүү хурлыг 2019 оны өвөл өвчин ханиад ихсэх үед Гандан хийдэд дэлгэр хурж байжээ. Aюулт өвчин Covid-19 Монгол оронд бодитой илэрсэн энэ үед бүх нийтээрээ залбирч буян хураахыг сүсэгтэн олонд хандан Гандантэгчэнлин хийдийн лам нар уриаллаа. Хурлыг Гандантэгчэнлин хийд цахим хуудсаар шууд Live -аар дамжуулах аж. Мөн ТВ-5 телевизээр орон даяар шууд дамжуулж байна.