ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

УОК: Орон нутгийн автозамын хязгаарлалтыг маргааш өглөө цуцална

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-15

Улсын онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб” өнөөдөр 12.00 цагт ОБЕГ-т хуралдаж, зам тээврийн хязгаарлалт, орон нутгийн автозам, нислэгийг нээх эсэх асуудлаар хуралдсан билээ. Улмаар гуравдугаар сарын 10-ны 05 дугаар тогтоолыг маргааш өглөөний 07.00 цаг хүртэл үргэлжлүүлж, цаашид сунгах шаардлагагүй гэж үзсэн байна. Хөл хөдөлгөөнийг хорих шийдвэрийг үргэлжлүүлэх хүсэлтээ Дорноговь аймгийн Засаг даргаас ирүүлсэн ч орон даяар хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх ёстой гэж үзжээ. Мөн Улсын онцгой комиссын дэргэд байгуулагдсан Шуурхай штабаас “Коронавирустэй тэмцэх бэлэн байдлын хариу арга хэмжээний төлөвлөгөө”-г баталж дуусчээ. Маргааш өглөө Шадар сайдад танилцуулна гэлээ. Мөн Казахстан улсад вирус илэрсэн учраас УОК-ын албан хаагчид өчигдөр Баян-Өлгий аймгийн удирдлагуудтай цахимаар холбогдож, мэдээлэл солилцсон байна. Казахстан улсаас орж ирэх иргэдийн хөл хөдөлгөөн тасрахгүй байгаа учраас тухайн ирсэн иргэдийг тусгаарлах, шаардлагатай тусгаарлах байруудыг бэлтгэх, асуумжийг үнэн зөв мэдүүлсэн эсэхийг нягтлах зэргээр бэлтгэл ажлаа бүрэн хангахыг зөвлөжээ.