Монгол Улсад шинэ төрлийн коронавирус бүртгэгдсэнтэй холбошдуулан Улсын болон Нийслэлийн онцгой комисс яаралтай хуралдаж, хот хоорондын автозамын хөдөлгөөн, орон нутгийн нислэг, аймаг сумын зорчих хөдөлгөөнийг тус тус хориглосон. Мөн Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр, Хотын дарга С.Амарсайхан А-333 тоот захирамж гаргаж, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн юм. Тэгвэл УОК-ын захирамжтай хамт гаргасан энэхүү захирамжийн хугацаа ч мөн маргааш өглөө 07.00 цагаас эхлэн дуусгавар болох аж. Тиймээс үйлчилгээний байгууллагууд буюу эмийн худалдаа үйлчилгээний цэг, Халуун уснаас бусад үйлчилгээний цэг, үсчин, гоо сайхан, дугуй болон автозасвар, смарт карт борлуулах цэгүүд хэвийн ажиллах эхлэхээр болжээ. Харин саун, бар, фитнес клубуудыг хаасан шийдвэр энэ сарын 30-ны өдрийг хүртэл хүчинтэй хэвээр байх юм.