ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

Б.ГАНЗОРИГ
2020-03-16

ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАРС САРЫН БИЛГИЙН ТООЛЛЫН 22. НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР МОРЬ ӨДӨР

Үс засуулвал: Идээ ундаа элбэг олдоно

Наран ургах, шингэх: 07.03-18.59

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.