ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-16

​​​​​​​ҮАБЗ өнөөдөр /2020.03.16/ хуралдах товлосон тухай эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, дэлхий дахинаа тархаад буй коронавирусийн халдвартай холбогдуулан дотоодын эдийн засгийн чухал асуудлуудыг хэлэлцэх аж.

Одоогоос хэд хоногийн өмнө МҮХАҮТ-аас макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах тухай хэд хэдэн санал гаргаж, танилцуулсан. Иймд тухайн саналын хүрээнд чиглэл өгч, Засгийн газраар шийдвэрлүүлэх сурагтай.

МҮХАҮТ-аас гаргасан саналд:

  • Монголбанкны зүгээс бодлогын хүүгээ бууруулж, зах зээлд гаргах зээлийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авах
  • 2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлэн хөрөнгө оруулалтын чухал бус зардлуудыг танах, тухайлбал энэ онд шинээр эхлэх хөдөөгийн соёлын төвүүдийн шинэ барилга, сумын захиргааны конторын барилгын ажилд төсөвлөсөн 220 орчим тэрбум төгрөг
  • Арга хэмжээнээс хамаарч үйл ажиллагааг нь зогсоосон, хязгаарласан аж ахуйн нэгжүүдийн нэмэгдсэн өртгийн албан татвар, орлогын албан татвар, гаалийн татварын төлөх хугацааг 3 сараас доошгүй хугацаагаар хойшлуулах, алданги, торгууль ногдуулахгүй байх
  • Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх хугацааг 6 сар хүртэл хугацаагаар хойшлуулах зэрэг 20 гаруй саналыг тусгажээ.

ҮАБЗ-ийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд багтдаг бөгөөд Ерөнхийлөгч тэргүүлдэг.

Х.Болор