ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Фитнесс нээх эсэх асуудлаар шийдвэр гараагүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-16

Нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг нээж байгаатай холбоотойгоор иргэдийн халуун шалгах, асуумж судалгаа бөглүүлэх ажил хэвээр үргэлжилнэ гэдгийг мэдэгдлээ. Иймд иргэд өндөржүүлсэн бэлэн байдлын үед алба хаагчдын ажилд хүндэтгэлтэй хандаж, хамтарч ажиллахыг хүссэн юм.

Тэрбээр, энэ талаар мэдэгдэхдээ "Мөн өнгөрсөн долоо хоногт үйл ажиллагааг нь түр зогсоосон зарим аж ахуйн нэгж, байгууллагад ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийгээд, өнөөдрөөс үйл ажиллагааг нь нээж байгаа.

Үүнтэй холбоотойгоор иргэдээс шөнийн цэнгээний газар, саун, фитнессийг нээх, эсэхийг их асууж байна. Өнөөдрийн хувьд зөвхөн гуравдугаар сарын 16 хүртэл үйл ажиллагааг нь зогсоосон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэжлүүлэхээр нээж байна. Харин бусад газруудыг энэ сарын 30-ны өдөр хүртэл үйл ажиллагааг нь зогсоосон хэвээр байгаа. Иргэд агаар салхинд гарч дархлаагаа дэмжих үүднээс хотын дарга ууланд алхах гарц, зарим амралтын газруудыг нээж болох талаар ярьсан ч одоогоор тогтоол шийдвэр гараагүй байна. Мөн нийтийн тээврийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ” гэлээ.