COVID-19 халдварын улмаас амны хаалтны хомсдол үүсээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс “MNS 6828: 2020, амны хаалтны стандартыг нэвтрүүллээ. Амны хаалтын “Ерөнхий шаардлага” -ыг стандартчиллын олон улсын болон үндэсний үйлдвэрлэгч, сорилт, шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд бий болгожээ. Тус стандартаар агаарын бохирдол, амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах зориулалт бүхий олон дахин хэрэглэх амны даавуун хаалтны чанарыг шалгах, баталгаажуулах, хаяглах, савлах, хадгалах, тээвэрлэхэд тавих шаардлагыг тогтоосон аж.