ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улсын онцгой комисс хуралдана

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-17

Коронавирусийн тархалттай холбогдуулан Улсын онцгой комисс өдөр бүр хуралдаж байхаа мэдэгдсэн. Өнөөдөр ч мөн үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан хуралдах аж.

Өчигдөр /2020.03.16/ орой МИАТ-ийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн иргэдийн гурваас нь шинэ төрлийн коронавирус илэрсэн талаар ЭМЯ мэдээлсэн.

Засгийн газар үүсэж болох эрсдэлийг урьдчилан тооцсон, тэдэнд шаардлагатай эмнэлгийн тусламжийг үзүүлж буй гэдгээ илэрхийлж байгаа.

Улсын онцгой комисс өнөөдөр 11.00 цагт хаалттай хуралдаж, шаардлагатай шийдвэрүүдийг гаргах юм байна.