ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Эрдэнэт”-ийн тойрсон хэргүүдийг НПГ-т шалгасан хэвээр байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-17

2016 оны сонгуулийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нар давуу эрх эдэлж, Монголбанкнаас мөнгө хэвлэн арилжааны банкинд зээл олгож, улмаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид шилжүүлсэн гэх дуулиан дэгдсэн билээ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн шоу болгосон энэхүү 49 хувийг төр мэдэлдээ авах боломж байсан ч хувийн компанид давуу эрх олгосон нь эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл хэмээн буруутгаж байгаа юм.

Бүтэн дөрвөн жилийн хугацаанд шүүхээр хянаж буй энэхүү хэргийг өнөөдрийг хүртэл шалгасаар байгаа аж. Худалдаа хөгжлийн банк, “Монголын зэс корпораци” ХХК, тухайн үед Монголбанкны удирдлагад ажиллаж байсан хүмүүс гээд маш олон эзэн холбогдогчтой хэргийг Нийслэлийн прокурорын газар өнөөдрийг хүртэл хянасаар байгаа гэж мэдэгдлээ.

Үүнээс гадна “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африкт байрлалтай “Стандарт” банкинд барьцаанд тавьж, олон удаагийн үйлдлээр зээл авсан гэх “Жаст” группын захирал Ш.Батхүү, түүнд гарын үсгээ ашиглуулсан гэх тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага байсан Ч.Ганзориг нарт холбогдох хэргийг мөн л Нийслэлийн прокурорын газар хянаж байна.