ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Энхсаран" сувилалд дотоодын цэргийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-17

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоолыг үндэслэн шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ийн халдвараас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ажил, арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор дотоодын цэргийн анги, байгууллагын жижүүрлэлтийн алба болон улсын онц чухал объектын харуул, хамгаалалтыг энэ сарын 13-ны өдрөөс эхлэн хүч нэмэгдүүлэн зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд байгууллага бүрт хариуцлагатай эргүүл, жижүүрийг 24 цагаар томилон, дотоодын хяналт-шалгалтыг нэмэгдүүлж, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахиулан, албаны бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа.

Дотоодын цэргийн командлагч, Дотоодын цэргийн штабын даргын шийдвэрээр Дотоодын цэргийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалт /шаардлагатай үед зарим объектыг түр хугацаагаар хамгаалах/-ыг хэрэгжүүлж байгаа юм.

 

Шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ийн хяналтын шатанд ажиглалтад авах иргэдийг байрлуулсан Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Батлан хамгаалах яамны харъяа “Бага баян” амралтын тусгаарлах байрыг гуравдугаар сарын 02-ны өдрөөс, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Энхсаран” сувиллын тусгаарлах байрыг  энэ сарын 15-ны өдрөөс тус тус түр хамгаалалтад авч, анги, тусгай салбараас алба хаагчид томилогдон ажиллаж байна.

 

Мөн Дотоодын цэргийн тухай хуулийн 13 дугаар зүйл /нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх/-ыг хэрэгжүүлж, орон нутаг дахь дотоодын цэргийн тусгай салбар /салаа/-аас алба хаагчдыг томилон, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчдад дэмжлэг үзүүлэх үүрэг гүйцэтгэж байна.