ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЖДҮ эрхлэгчдийн зээлийн үндсэн төлбөрийг түр хугацаанд хойшлуулна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-17

“COVID-19” шинэ коронавирусын тархалтын улмаас хөл хорио тогтоосон, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн санхүү, эдийн засгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагыг мэргэжлийн холбоод болон ЖДҮ эрхлэгчдээс удаа дараа тавьж буй.

Мөн МҮХАҮТ-аас энэ талаар мэдэгдэл гаргаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсан билээ. Тэгвэл Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан бизнесийн тогтвортой байдлыг хангах, ажлын байрыг хадгалах зорилгоор арилжааны 13 банк, Банкны холбоонд санал хүргүүлжээ.

Түүнчлэн, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай шууд гэрээ байгуулсан, хэвийн зээлдэгчдийн зээлийн гэрээний дагуу 2020 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс зургадугаар сарын 30-ны хооронд төлвөл зохих зээлийн үндсэн төлбөрийг түр хугацаагаар хойшлуулж, зээлдэгчийн хүсэлтээр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах, дээрх хугацаанд алданги тооцохгүй байх зэрэг арга хэмжээг авч жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллах шийдвэрийг гаргасан гэдгээ албажуулсан байна.