ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тусгай үүргийн онгоцоор явсан зураглаач тусгаарлалтад байгааг мэдэгдэв

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-17

Гуравдугаар сарын 15-ны өдөр МИАТ-ийн тусгай үүргийн “Сөүл-Улаанбаатар” чиглэлийн онгоцоор 244, “Берлин-Москва-Улаанбаатар” чиглэлийн онгоцоор 234 монгол иргэн эх орондоо ирсэн билээ. Энэ үед Ерөнхий сайдын зураглаач онгоцонд явсан бөгөөд одоо гадуур чөлөөтэй явж байгаа гэх мэдээлэл гараад байгаа юм. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан “Херо Энтертайнмент” грүпп мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “Уг нислэг энэ онцгой цаг үед  Монгол Улс иргэдээ гадаадаас хэрхэн авчирсан, үүнд оролцсон байгууллага, ажилтнууд урьдчилан сэргийлэлт болон хорио цээрийг хэрхэн хэрэгжүүлэн ажиллаж, ажил үүргээ ямар нөхцөлд, ямар хэмжээнд гүйцэтгэж байгааг нь баримтжуулан үлдээх боломж байсан юм. Тиймээс манай студиэс нэг зураглаач уг нислэгт оролцсон бөгөөд бид улс оронд болж буй түүхэн үйл явдлыг баримтжуулах үүргээ УОК-оос зохих зөвшөөрлийг авч хийж байгаа болно. Бид олон нийтэд Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлах, ямар нэг сурталчилгааны мэдээллийг өнөөдрийг хүртэл хийгээгүй байна. Манай зураглаач хууль журмын дагуу  хамгаалах хувцас хэрэгсэлтэйгээ баримтат зураг авалт хийсэн бөгөөд нислэгээс ирмэгц техник хэрэгслийн хамт шууд 14 хоногийн хөл хорионд орсон. Тиймээс манай зураглаачийг гадуур яваа мэт зохион байгуулалттай явуургүй мэдээлэл тарааж иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын төлөө зүтгэж байгаа  олон байгууллага, тэдний ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг санаатай гутаан үгүйсгэж байгаад харамсаж байна. Мөн худал мэдээлэлд итгэхгүй байхыг олон нийтээс хүсэж байна” гэжээ.