Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болж байна. Энэ өдрийн хуралдаанаар нийтдээ есөн асуудал хэлэлцэж, мөн гурван асуудлыг танилцуулахаар болжээ.
Хуралдаанаар УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай асуудлыг хэлэлцүүлэх бол УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд Ц.Нямдорж УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын санаачлан боловсруулсан “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцүүлнэ.
Мөн төрөөс орон сууц нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого, Иргэнд 2020 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил зориулалтыг тогтоох тухай асуудлыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан тус тус оруулахаар болжээ. Түүнчлэн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн талаар танилцуулга хийхээр болжээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэе.
№ |
Хэлэлцэх асуудал |
Засгийн газрын гишүүн |
1. |
Мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоох тухай |
Н.ЭНХБОЛД |
2. |
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын санаачлан боловсруулсан “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл |
Ц.НЯМДОРЖ |
3. |
Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай |
Х.БАДЕЛХАН |
4. |
Иргэнд 2020 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай |
Х.БАДЕЛХАН |
5. |
Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл батлах тухай |
Ё.БААТАРБИЛЭГ |
6. |
Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III батлах тухай |
Ё.БААТАРБИЛЭГ |
7. |
Дүрэм шинэчлэн батлах |
Ц.ДАВААСҮРЭН |
8. |
Эрүүл мэндийн сургалт, эрдэм шинжилгээний зарим байгууллагын талаар авах арга хэмжээний тухай |
Д.САРАНГЭРЭЛ |
9. |
Бусад асуудал* |
У.ХҮРЭЛСҮХ |
Танилцуулах асуудал
10. |
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газруудад тогтоосон онцгой дэглэмийн талаар |
Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
11. |
“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийн талаар |
Ч.УЛААН |
12. |
Ноолууран түүхий эдийн бэлтгэл цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар |
Ч.УЛААН |