ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Франц улсын хоёр иргэнийг Хөвсгөл аймагт тусгаарлажээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-18

Франц улсын хоёр иргэн Хөвсгөл аймагт энэ сарын 17-ны өглөө 08.00 цагийн автобусаар очсон талаар өчигдөр болсон аймгийн Онцгой комиссын хуралдаанаар ярилцсан аж. Тэд очих тодорхой хаяггүй, орчуулагчгүй иржээ.

Тухайн хоёр иргэнийг аймгийн ахмадын амралт сувилалын ажиглалтын байранд тусгаарлан биеийн байдлыг тандаж байгаа аж. Аймгийн Эрүүл мэндийн газраас энэхүү хоёр иргэнийг Улаанбаатар хот руу буцаах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаар аймгийн Онцгой Комиссын хуралдааны үеэр мэдээлсэн юм.

Франц улсын хоёр иргэн нь энэ сарын 5-нд Алтанбулагийн хилээр орж ирсэн байна. Аялал жуулчлалын зорилгоор гадаад иргэдийн урсгал тус аймагт тасрахгүй байгаа учраас үүнтэй холбогдуулан Аймгийн Онцгой комиссоос гадаадын иргэдийг Хөвсгөл аймагт зорчуулахгүй байх саналыг Улсын Онцгой комиссын даргад хүргүүлжээ.

Мөн өнгөрөгч сарын 29-нөөс энэ сарын 09-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймагт аялсан 8-9 франц жуулчинд үйлчилсэн жолооч өдгөө халуурсан, гүйлгэсэн гэдэг оноштой ХӨСҮТ-т тусгаарлагдаад байгаа билээ.