Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Хурлаар Берлин-Москва-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэнээс илэрсэн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 75 хүнээс коронавирус илрээгүй гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү онцоллоо.
Истанбулаас ирж тусгаарлагдсан 24 хүн болон Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван иргэнээс коронавирусийн халдвар илрээгүй аж . Харин Хэнтий аймагт нэг иргэнд шинж тэмдэг илрэсэн тул сэжигтэй гэж үзэн тусгаарлажээ. Шинжилгээний сорьц ирж байгаа. Мөн автобусанд хамт явсан 24 хүнийг шинжилгээний хариу гартал тусгаарласан байна.
Одоогоор ХӨСҮТ-д батлагдсан тохиолдол зургаа хэвээоэй байгаа бол сэжигтэй тохиолдол 7 байгааг шинжилгээ хийж, хянаж байгаа гэлээ.