Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх нийслэлийн шуурхай штабын 116 алба хаагчид нийслэлийн найман товчоонд хяналт тандалтын үйл ажиллагаа явуулж байна. Өчигдрийн байдлаар дээрх товчоогоор орсон 8072, гарсан 8840 нийт 16912 тээврийн хэрэгсэл, орсон 26,740, гарсан 27,730, нийт 54,470 зорчигч хяналт, тандалтад хамрагджээ. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.
Коронавирус болон томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд 1098 төрийн албан хаагч 266 чиглэлд ажиллаж, 2642 зөрчил илрүүлсэн байна. Томуу, томуу төст өвчнөөр нийт 1647 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 333 хүүхэд байгаа юм. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад томуу, томуу төст өвчин нэмэгдэх эрсдэл бий. Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ хоолойг зайлж, орон гэртээ агаар сэлгэлт хийх ёстой. Манай улсын хувьд коронавирусийн өвчлөлөөр 10 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 1951 хүн ажиглалтад бий" гэсэн мэдээллийг өгөв.