ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ОХУ-д 106 хүн нас бараад байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-04-12

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Япон улсад өвчлөл өндөр байгаагаас гадна БНСУ-д 32 шинэ тохиолдол бүртгэгдсний 12 нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн аж. Харин ОХУ-д 24 цагийн дотор 1667 хүн шинээр коронавирусээр өвчилж 106 хүн нас барсан байна. 

Манай улсад 16 тохиолдол бүртгэгдэж 4 тохиолдол эмнэлгээс гарч, хяналтад байгаа талаар мэдээллээ.

Харин өчигдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 1697 хүн ажиглалтад байгаа аж. 

 ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ, "2020 оны дөрөвдүгээр сарын 11-нд 108 шинжилгээ хийснээс бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 99, тандалтын зорилгоор зарим иргэдээс авсан шинжилгээний хариу багтсан. Өчигдөр ОХУ-аас Алтанбулагийн боомтоор 282 иргэнээ авчирч Дархан-Уул аймагт 111, Сэлэнгэд 2 зорчигчийг тусгаарлалаа.

169 нь Улаанбаатарт ирсэнээс 49 зорчигчийг "Амар" буудал, "Багабаян", "Асралт мед" эмнэлэгт, ХӨСҮТ-д 20 сэжигтэй тохиолдлыг тусгаарлан лабораторийн шинжилгээг эхлүүлж, эмчийн хяналтад аваад байна. Өчигдөр Алтанбулагийн боомтоор ирсэн эдгээр хүмүүсийн шинжилгээг авсан. Өнөөдөр шинжилгээ хийгдэнэ. Халдвартай 12 хүний биеийн байдал сайн байгаа" гэлээ.