ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дорнод аймагт гарсан түймэр ОХУ-руу нэвтэрчээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-04-16

Дорнод аймгийн Баяндун сумын төвөөс баруун хойд зүгт 40 км-т Түргэн багийн “Тогоот” гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Уг түймэр Монгол Улсын хилийн 846-849 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутаг дэвсгэр рүү орсон тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 12:40 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0275 дугаар ангийн алба хаагчид болон Баяндун, Баян-Уул сумын иргэд хамтран хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.