ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дорнод аймагт гарсан ой хээрийн түймэр унтраагүй байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-19

Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл зэрэг долоон аймгийн 23 суманд нийт 31 удаагийн ой, хээрийн түймэр он гарсаар гарчээ. Мөн түймрийн улмаас урьдчилсан байдлаар 98200 га талбай өртөж, гурван айлын өвөлжөө, нэг автомашин шатаж, нийт 2.9 тэр бум төгрөгийн хохирол учирсан байна. Энэ сарын 18-ны байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 51 дүгээр баг “Энхтал” гэх газар, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Хөгжил багийн Тойн Баян-Уул гэх газар гарсан түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж. Мөн Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул сумын нутагт энэ сарын 14-ний өдөр гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахаар түймрийн голомтод Онцгой байдал, Хил хамгаалах байгууллагын алба хаагчид болон орон нутгийн иргэд ажиллаж байгаа ажээ.