ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Интермед” эмнэлэгт хэвтсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарчээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-04-21

 

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхий дахинаа 107 мянга гаруй хүн  нас бараад  байна.  ОХУ-д өнгөрсөн 24 цагийн дотор 4000 гаруй хүн шинээр бүртгэгдсэн бол Буриад улсад 28 тохиолдлоор нэмэгдэж нийт өвчлөлийн тоо 153 боллоо. Өвчлөлийн байдал  Москвагаас гадна бусад хот руу халдварлаж байгааг мэдээлжээ. Тиймээс иргэдийг долоо хоногтоо  нэг удаа гэрээс гарч шаардлагатай зүйлсээ авахыг  уриалж байгаа аж. Тус улс өдөрт 3.5 сая маск үйлдвэрлэдэг байсан бол 7.7 саяыг  үйлдвэрлэдэг болжээ.

Я.Буянжаргал

Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд 1228 иргэн тусгаарлагдаж байна. Тусгаарлах байранд 200 гаруй эмч эмнэлгийн ажилтан тусгаарлагдан ажиллаж байгаа бөгөөд, 907 иргэн гэрийн тусгаарлалтаас гарлаа. Хөдөө орон нутаг, дүүргүүдийн Эрчимт эмчилгээний тасгуудыг  цахимаар холбож, сургалт хийж, тоног төхөөрөмж ажиллуулж буй эмч мэргэжилтнүүдтэй хамтран ажиллана.  СЕХ-д  сонгууль болох үед  халдвараас сэргийлэхэд  ямар арга хэмжээ авах талаар заавар зөвлөмжийг хүргүүлж ажиллах юм. Харин гадаадад халдвар авсан монгол иргэдтэйгээ байнга холбогдож,  тохирсон зөвлөгөөг  өгч байна.

Д.Нямхүү

Өчигдөр ХӨСҮТ-ийн лабораторид  341 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар 154 хүний тандалт,  лабораторийн шигжилгээ үргэлжилж байна. Өнөөдөр өглөө “Интермед”  эмнэлгээс нэг хүний сорьц авчирж, шинжилж байна. Тухайн хүнд ханиалгах,  халуурах шинж тэмдэг илэрсэн тул түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд  эерэг гарсан. Одоо төв лабораторид  шинжилж байна.