Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллээр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Интермед" эмнэлгээр үйлчлүүлсэн 69 настай иргэний биед коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрч, түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан талаар мэдээлсэн билээ. Тэгвэл тус иргэний лабораторийн буюу PCR шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан тухай Эрүүл мэндийн яамны Фэйсбүүк албан ёсны хаягаар мэдээлжээ.