ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зайсангийн айлуудын халуун усыг энэ сарын 15-наас хязгаарлана

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-05-11

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Зайсангийн зүүн талын Дулаан дамжуулах төвөөс дулааны эрчим хүчээр хангагддаг 10 гаруй хотхоны 1,700 айл өрхийн дулаан хангамж 2019-2020 оны халаалтын улиралд доголдож, нэлээдгүй гомдол иргэд, хэрэглэгчдээс ирсэн  байна.

Энэхүү халаалтын горим алдагдсан асуудал нь “Зайсан дэд бүтэц холбоо” ГҮТББ-ын зүгээс хийгдэх байсан техникийн шийдэл хэрэгжүүлэх шугам өргөтгөх ажлуудыг зураг төслийн дагуу хийгээгүйн улмаас үүссэн юм.

2020-2021 оны халаалтын улиралд дулаан хангамжийн хэвийн найдвартай хангах зорилгоор “Зайсан дэд бүтэц холбоо” ГҮТББ-ын зайлшгүй хийгдэх техникийн шийдэл хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгүүлэх Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн “Үүрэг даалгавар өгөх тухай” 115 дугаар тогтоол гарсан.

Тухайн тогтоолын хэрэгжилтийг хангах үүрэг манай компанид өгөгдсөний дагуу хэрэглэгчдийн халаалт, халуун усыг 2020 оны 5 сарын 15-ны өдрөөс хязгаарлан зураг төслийн дагуу ажлуудыг хийлгэн гүйцэтгүүлэхээр ажил зохион байгуулагдах ажээ.