ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

А.Амбасэлмаа: Халдвар авсан хоёр хүний бие хүндэвтэр байгаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-05-11

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх арга хэмжээг манай улс тухайн  цаг бүрт нь авч буй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 107 хүн тусгаарлалтад байгаа аж. Халдвартай 28 хүнээс 2 хүний бие хүндэвтэр байгаа бөгөөд энэ долоо хоногт Франкфуртын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ хийж дуусаж байна.

Энэ үер ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ "Тавдугаар сарын 10-нд улсын хэмжээнд 107 хүнд шинжилгээ хийсэн. 82 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Ачаа тээврийн 25 жолоочийн шинжилгээгээр коронавирус илрээгүй” гэв.