ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Туул голын хөвөөнд ХСҮТ-ийн шинэ цогцолбор сүндэрлэнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-05-12

"Элэг нэгт Монголчууд сан"-гаас “барих ажлыг санаачлан эхлүүлсэн билээ. Энэхүү ажлын хүрээнд  УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт эхлэл болгож, Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас “Элэг нэгт монголчууд сан”-д найман  га газрыг шийдвэрлэж өглөө.

 

Гавьяат эмч Ж.Чинбүрэн:  Монголчууд дэлхийн анагаах ухааны ололтыг санхүүгийн дарамтгүй хүртэх ёстой

-Маш их баяртай байна. Аливаа ажил эхлэх нь чухал байдаг. Бидний хувьд эмнэлгээ барих газартай болж байгаад туйлын баяртай байна. Өдөрт 10 хүн шинээр хорт хавдартай гэдэг онош сонсож байна. Өдөрт 12 хүн хорт хавдраар хорвоогийн мөнх бусыг үзэж байна. хүргэх, хамгийн сайн ололттой технологиор эмчлүүлж чаддаг улс байх ёстой. Ийм том зорилгын төлөө бид явж байгаа. “Элэг нэгт Монголчууд сан”-гийн өмнөөс ажлыг эхлүүлж, хэлсэн амандаа хүрсэнд баярлалаа.

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Туул голын хөвөөнд найман га газрыг асуудлыг шийдлээ

-Хавдрын шинэ эмнэлэг барих газрын асуудлыг шийдлээ. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу Туул голын хөвөөнд найман га газрыг асуудлыг шийдсэн юм. Шинэ эмнэлэг барьснаар хавдрын эмнэлгийн ачаалал 50 хувиар буурна. Мөн урьдчилан сэргийлэх ажил хийгдэнэ. Монгол Улсдаа төдийгүй бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах эмнэлгийг барина. Гадны донор байгууллагуудаас санхүү  мөнгөний дэмжлэг хүсэх ажлууд хийнэ. Маш богино хугацаанд санхүү мөнгөний ажлаа хурдан шийдвэрлэнэ.