Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өнөөдөр ХӨСҮТ-өөс нэг хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Нийт эдгэрсэн хүний тоо 15 боллоо. Ойрын хугацаанд хоёр хүн эмнэлгээс дараагийн шатны ажиглалт руу шилжинэ. Иргэдээс таван төрлийн сорьц авч, 2-3 хоног давтан шинжлээд халдвар илрэхгүй бол дараагийн шатны хяналт руу шилжүүлж байгаа. Гурван лабораторид нийтдээ 80 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Тухайлбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан 29 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймгийн вируслогийн лабораторид 21 ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй” гэсэн юм.