ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нямхүү: ХӨСҮТ-ээс таван хүн эмчлэгдэн гарлаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-05-15

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өнөөдөр ХӨСҮТ-ээс таван хүн эмчлэгдэн гарч байгаа таатай мэдээллийг дуулгаж байна. Тэднийг дараагийн шатны ажиглалтад шилжүүллээ. Дөрөв нь оюутан бол нэг нь 55 настай эмэгтэй байлаа. Оюутнууд нь дунджаар 21-22 настай байгаа.

Батлагдсан тохиолдол 98 байгаагаас 20 нь эмчлэгдэн гарлаа.ХӨСҮТ-д 171 хүн эмчилгээ, ажиглалтад байна. Өчигдөр буюу энэ сарын 14-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт хүнд 381 шинжилгээ хийлээ. Бүгдэд коронавирус илрээгүй” гэсэн юм.