ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Коронавирусийн гурван тохиолдол шинээр бүртгэгдлээ

Т.БУЯНДЭЛГЭР (сэтгүүлч)
2020-06-19

ЭМЯ- наас ээлжит мэдээллээ хийлээ.  ЭМЯ-аас мэдээлж буйгаар  24 цагийн байдлаар 7790 шинэ тохиолдол бүртгэгдэж,  182 хүн нас барсан аж. Манай  улсын олон аймагтай хил залгаа Буриад, Тува, Читад 21-122 хүртэлх тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ялангуяа Тувад хамгийн өндөр буюу 122 шинэ тохиолдол нэмэгджээ. Буриадад  шинээр  51 тохиолдол бүртгэгдэж нийт халдвар 2392 болж 12 хүн нас барсан. Читад 83 хүнээр нэмэгдэж, нийт 2252 болж 40 хүн нас баржээ.

Дотоодын нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д. Нямхүү хэлэхдээ, “Зургадугаар сарын 18-ний өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын 2, Дархан-уул аймгийн салбар лабораторид  нийт 339 хүнийг шинжилгээнд хамруулснаас  336 хүний хариу сөрөг гарч, гурван хүнээс корона вирус  илэрлээ.  Эдгээр гурван хүн Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолооч нар юм. Халдвар авсан иргэдийн нэг нь Монгол хүн бөгөөд 32 настай. Нөгөө хоёр нь 59 настай ОХУ-ын, 37 настай Беларус иргэн.

Шинжилгээг тодруулж хэлэхэд, зургадугаар сарын 18-ний өдөр онгоцоор ирсэн бүх зорчигчдын сорьцыг цуглуулж шинжилгээнд хамруулахад  сөрөг гарсан. Эндээс сэжигтэй гэж үзсэн нэг хүнийг ХӨСҮТ-д тусгаарлахад шинжилгээ нь сөрөг гарсан. Тандалтын зорилгоор цуглуусан  Завхан, Увс аймаг, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл  мэндийн төвөөс цуглуулсан 13 хүний сорьц сөрөг гарсан. Дархан-Уул аймгаас ирсэн 11, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүний давтан шинжилгээнд корона вирус илрээгүй. ХӨСҮТ-өөс  таван хүн эдгэрч дараагийн шат руу шилжлээ. Нийт батлагдсан тохиолдол 204, эдгэрсэн  132, эмчилгээнд 72 хүн байна. Биеийн байдлыг дурдвал хөнгөн 67, хүндэвтэр тав байна.